| |
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙЗАРЛАЛ
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь "Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгөөр 2015 онд хэрэгжих "Нийтийн эзэмшлийн зам талбайд авто зогсоол, явган хүний гүүр” барих ажлын зураг, төсвийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
1.Энэхүү зөвлөх үйлчилгээ нь "Нийтийн эзэмшлийн зам талбайд авто зогсоол, явган хүний гүүр” барих ажлын зураг, төсвийн ажлыг гүйцэтгэх зөвлөх сонгон шалгаруулна.
2.Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
-Байгууллагын ерөнхий танилцуулга, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /наториатаар батлуулсан байх/
-Тухайн зураг төслийн ажлыг гүйцэтгэх эрх бүхий тусгай зөвшөөрөл /хуулбарыг нотариатаар батлуулсан байх/
-Ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл /нотлох баримтын хамт/
-Зөвлөх хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний чадавхийн талаарх мэдээлэл /голлох инженер техникийн ажилчдын ур чадварын мэдээлэл, туршлага/
3.Ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэх зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
4.Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2015 оны 01 дүгээр сарын сарын 28-аас 02 дугаар сарын 6-ны 08-17 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2014 оны 02 дугаар сарын 9–ний дотор ирүүлнэ үү.
Улаанбаатар хот. Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Баянголын 1 дүгээр гудамж Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны 1 дүгээр давхар 109 тоот өрөө, Худалдан авах ажиллагааны алба, мэргэжилтэн А.Айнур
Утас: 70000717
болно.