|
Дорнод аймаг - Баян-уул тооцооны төвийн барилгын ажил
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2015-01-21
Тендер шалгаруулалтын нэр: Дорнод аймаг - Баян-уул тооцооны төвийн барилгын ажил
Тендер шалгаруулалтын дугаар: ТБ/НТШ/15/16

         ТӨХ-Төрийн банк эрх бүхий тендерт оролцогчдоос Дорнод аймаг - Баян-уул тооцооны төвийн барилгын ажил –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 100000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 2013, 2014 оны борлуулалтын орлогын дундаж нь тендерт санал болгож буй үнийн 70 хувиас багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн 50 хувиас багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2013 оны аудитаар баталгаажуулсан тайлан, 2014 оны татварт тооцогдсон тайлан
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2012, 2013, 2014 онуудын аль нэг жилд нь санал болгож буй үнийн дүнгийн 70 хувьтай дүйцэхүйц үнийн дүнтэй ижил төстэй ажил
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: 2.1.1., 2.1.2, 2.2.1, 2.2.2

         Тендерийн хамт 2200000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2015 оны 2-р сарын 26 ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 2-р сарын 26 -ний өдрийн, 11 цаг 20 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн банк
Дансны дугаар ₮: 349900010309

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Холбоочдын гудамж, Төрийн банкны төв 2-р байр, Хангамж үйлчилгээний хэлтэс, 2-р давхар, 202 тоот өрөө Утас: 94996603