|

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Төрийн банк нь эрх бүхий тендерт оролцогчдыг Автомашин нийлүүлэх байгууллагыг сонгон шалгаруулалтанд битүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /Тавин мянган/ төгрөгийг Төрийн банкны 349900010309 тоот дансанд тушааж, тушаасан баримтаа авчран худалдан авч болно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 2014 оны борлуулалтын орлого нь санал болгож байгаа үнийн дүнгээс доошгүй байх

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2013, 2014 оны  аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан

Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жилийн хугацаанд болон одоо бэлтгэн нийлүүлж байгаа ижил төстэй   ажлын гэрээ, гэрээ дүгнэсэн акт, захиалагчид нийлүүлсэн барааны жагсаалт  дэлгэрэнгүй   мэдээллийн хамт жил тус бүрээр гаргаж ирүүлэх

Тендерийн хамт тендерт оролцохоор санал болгож байгаа үнийн дүнгийн 2 (хоёр) хувьтай тэнцэх дүнтэй (төгрөгөөр) тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2015 оны 02-р сарын 16-ны 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн өдрийн 14 цаг 40 минутад нээнэ.

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Холбоочдын гудамж, Төрийн банкны төв 2-р байр, Хангамж үйлчилгээний хэлтэс 2-р давхар, 202 тоот өрөө Худалдан авалт хариуцсан мэргэжилтэн Э.Сувд-Эрдэнэ Утас: 88043141