|
Химийн бодис худалдан авах
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2015 оны 01 дүгээр сарын 08
Тендер шалгаруулалтын нэр: Химийн бодис худалдан авах
Тендер шалгаруулалтын дугаар: ИХ-2015/06-002-0007

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Химийн бодис нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт дараах багцуудаас бүрдэнэ.
Багц 1: Лабораторийн зориулалттай химийн бодис
Багц 2: Ус, хөрсний шинжилгээний зориулалттай химийн бодис
Багц3: Химийн цэвэрлэгээний зориулалттай химийн бодис

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50 000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн баримт бичгийн төлбөрийг Голомт банкны Орхон аймгийн салбар дахь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 400 102 2146 тоот дансанд төлсөн байна.

Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийн 1%-тай тэнцэх төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 50 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Найрамдал талбай
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захиргааны байр, 352 тоот өрөө,
Утас:01-352-73784, 01-352-73775
Факс: 01-352-73686
Вэб сайт: www.erdenetmc.mn
E-mail: b.oyunchimeg@erdenetmc.mn