|
Зөөврийн дэд станц болон хуваарилах байгууламж

Зөөврийн дэд станц болон хуваарилах байгууламж

Тендерийн төрөл: 
Үнийн санал хүсэх тухай
Тендер зарлах өдөр: 
12 дугаар сарын 31, 2014
Хүлээн авах өдөр: 
1 дүгээр сарын 27, 2015
Тендерийн дугаар: 
P-1047/5
Дэлгэрэнгүй мэдээлэл: 

"Оюу толгой" ХХК (Компани) нь туршлага бүхий аж ахуйн нэгж компаниудыг Зөөврийн дэд станц болон хуваарилах байгууламж нийлүүлэхтэй холбоотой тендерт үнийн саналаа ирүүлэхийг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралт 1-ээс харна уу.

Үнийн саналаа 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 17.00 цагаас өмнө (Улаанбаатарын цагаар) Компанийн RFxBox@ot.mn цахим шуудангийн хаягаар Хавсралт 2-т заасан загварын дагуу бэлдэж ирүүлнэ үү.

Хавсралт 3-т үзүүлсэн Компани болон тендерт шалгарсан ханган нийлүүлэгчийн ханган нийлүүлэлт, худалдан авалтын гэрээ хэлцлийг зохицуулах гол нөхцөл болох Бараа Бүтээгдэхүүний Ханган Нийлүүлэлтийн Ерөнхий Нөхцөлтэй танилцана уу.

Компани нь зөвхөн үнийн санал боломжит ханган нийлүүлэгчдээс хүлээн авахыг хүсч байгаа байгаа ба энэ нь ханган нийлүүлэгч болон ханган нийлүүлэгчдээс энэхүү бараа материалыг худалдан авахаар өгч байгаа баталгаа буюу амлалт биш болохыг мэдэгдэж байна. Компани нь үнийн санал бэлтгэх болон Компанид ирүүлэхтэй холбогдон гарсан аливаа зардлыг хариуцахгүй болно.

 

"Оюу толгой" ХХК
Хангамжийн хэлтэс