|
Үнийн санал авах жишиг баримт бичиг(Бараа)

Үнийн санал авах жишиг баримт бичиг(Бараа)

Сангийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 125 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

МОНГОЛ УЛСЫН

САНГИЙН ЯАМ

 

ҮНИЙН САНАЛ АВАХ

ЖИШИГ БАРИМТ БИЧИГ

(ХАРЬЦУУЛАЛТЫН АРГААР БАРАА

ХУДАЛДАН АВАХАД АШИГЛАНА)

Хууль, ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ

БОДЛОГын ГАЗАР

 

Улаанбаатар

2013 он
ОРШИЛ

 

 

"Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хууль, тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Сангийн яамнаас боловсруулсан энэхүү үнийн санал авах жишиг баримт бичгийг Захиалагч байгууллага 50,000,000 төгрөгөөс доош төсөвт өртөгтэй бараанийлүүлэх гүйцэтгэгчийг харьцуулалтын аргаар сонгох болон шууд гэрээ байгуулах үед мөрдөнө.

 

Үнийн санал авах жишиг бичиг баримтын заалтуудад зарчмын бус өөрчлөлт оруулж тухайн барааг худалдан авах ажиллагаандтавигдах шаардлагад нийцүүлбэл зохино. Эдгээр өөрчлөлтийг хийхдээ дараах удирдамжийг дагаж мөрдөнө

 

1. Үнийн санал авах баримт бичгийг худалдан авах бараа буюу төслийн онцлог байдалд нийцүүлэн энэхүү жишиг баримт бичгийн дагуу бэлтгэнэ.

2. Захиалагч налуу үсгээр хаалтанд бичсэн жишээ, зааврын оронд тохирох үг өгүүлбэр, тоо хэмжээ, хувь, валют зэргийг бөглөнө. Үнийн санал ирүүлэгчийн бөглөх хэсгийг захиалагч бөглөхгүй орхино.

3. Үнийн санал авах жишиг баримт бичгийн зүүлт/тайлбар болон санамж нь захиалагчид заавар өгөх зорилготой тул үнийн санал авах баримт бичгийг бэлтгэхдээ тэдгээрийг хасна.

 

Энэхүү тендерийн баримт бичигтэй холбоотой асуулт ирүүлэх, тайлбар эсвэл нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу.

 

Сангийн яамны Хууль, худалдан авах ажиллагааны бодлогын газар

 

Утас: 267416, 267648

 

Web: www.e-procurement.mn


[ЗАХИАЛАГЧ БАЙГУУЛЛАГЫН НЭР]

 

Огноо: ……………………………..

[БАРААНЫ ТОВЧ НЭР] НИЙЛҮҮЛЭХ

ҮНИЙН САНАЛ

АВАХ БАРИМТ БИЧИГ

Төслийн нэр:

......................................................................................

Төслийн дугаар:

......................................................................................

Харьцуулалт/ гэрээний дугаар:

......................................................................................

[эдгээрээс аль холбогдохыг үлдээнэ]


Нэг. ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

[Захиалагчийн нэр] нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос [барааны товч тодорхойлолт]–ыг нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

 

Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

 

Үнийн саналыг [хүлээн авах эцсийн огноо, цаг]-аас өмнө [Захиалагчийн хаяг (өрөөний дугаар, харилцах албан тушаалтны нэр, утас/факс)] хаягаар ирүүлнэ.

 

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан [огноо]-ны өдрийн [цаг][1]-т нээнэ.

 

Дотоодны давуу эрх тооцох эсэх.[2]

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

[Захиалагчийн тодорхой хаяг

(өрөөний дугаар, харилцах албан тушаалтны нэр, утас/факс)]

 

 

 

Хоёр. ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА

 

1. Эрх бүхий тендерт оролцогч ба эрх бүхий бараа

 

1.1. Тендерт оролцогч нь "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 14-16 дугаар зүйл буюу Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /цаашид "ТШӨХ” гэх/-д заасан холбогдох шаардлагыг хангасан байна.

 

2. Тендер ирүүлэх, тендерийн нээлт

 

1.

2.

2.1. Захиалагч тендерүүдийг ТШӨХ-д заасан захиалагчийн хаягаар, ТШӨХ-д заасан огноо, цагаас өмнө хүлээн авна.

 

2.2. Тендерийг ТШӨХ-д заасан хугацаанд, ТШӨХ-д заасан газар нээлтийг хийнэ.

 

3. Тендерийн иж бүрдэл

3.

3.1. Тендерт оролцогчийн бэлтгэж ирүүлэх тендер нь дараах зүйлээс бүрдэнэ. Үүнд:

 

(а) Үнийн санал;

(б) Үнийн боло нийлүүлэлтийн хуваарь;

(в) Чадварын мэдээлэл /санхүүгийн тайлан, туршлагын мэдээлэл, гэрээ гүйцэтгэсэн ажлын гэрээний хуулбар/ болон бусад баримт бичиг;

(г) Шаардлагатай тусгай зөвшөөрөл;

(д) [Бэлтгэж ирүүлэх шаардлагатай бусад материалыг жагсаана.]

 

4. Тогтмол үнэ

4.

4.1. Тендерт оролцогчийн санал болгосон үнэ нь төгрөгөөр илэрхийлэгдсэн байх ба гэрээг хэрэгжүүлэх хугацаанд тогтмол байна. Үнийн тохируулгын нөхцөлтэйгээр ирсэн үнийн саналаас татгалзана.

 

5. Техникийн тодорхойлолт ба арилжааны нөхцөлүүд

5.1. Нийлүүлэх бараа нь техникийн тодорхойлолтын шаардлагыг бүрэн хангасныг тендерт оролцогч батлах үүрэгтэй. Нийлүүлэх бараа нь техникийн тодорхойлолтын шаардлагаас зөрсөн тохиолдолд тухайн тендерээс татгалзана.

5.2. Тендерт оролцогч нь энэ баримт бичигт заасан арилжааны нөхцөлүүдийг бүрэн хангасныг албан бичгээр батлан тендерийн хамт ирүүлнэ.

 

6. Үнийн саналын хүчинтэй байх хугацаа

 

6.1. Үнийн санал нь түүнийг ирүүлсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

 

7. Санал болгосон үнэ, түүнийг үнэлэх

7.1. Тендерт оролцогч үнийн саналдаа холбогдох бүх даатгал, тээврийн зардал, татвар, хураамжийг оруулж үнийн хуваарийн дагуу ирүүлнэ.

7.2. Бараа нийлүүлэлтийн хуваарьт заасан бараа нь ТШӨХ-д заасан багцаас бүрдэх ба багцад орсон нэр төрөл бүрд заавал үнийн санал ирүүлнэ.

7.3. Захиалагч техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл шаардлагыг хангасан оролцогчдын үнийг харьцуулж хамгийн бага үнэ санал болгосон тендерт оролцогчид гэрээ байгуулах эрхийг олгоно.

8. Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл

8.1. Захиалагч нь шалгарсан тендерт оролцогчид гэрээ байгуулах эрх олгосныг түүний тендер хүчинтэй байх хугацаа дуусахаас өмнө албан бичгээр мэдэгдэнэ. Энэ мэдэгдэлд гэрээнд заасны дагуу хийгдэх ажилд төлөх мөнгөн дүн буюу гэрээний үнийг заана. Гэрээний үнэ нь залруулга болон үнийн хөнгөлөлтийг (түүний дотор нөхцөлтэй үнийн хөнгөлөлт) тооцсон тендерийн үнэ байна.

 

Гурав. ТЕНДЕР шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт

 

ТОӨЗ-ны холбогдох заалт

Шалгуур үзүүлэлт

ТОӨЗ 1.1

Сүүлийн [жилийн тоо] жилийн санхүүгийн тайлан /шаардлагатай бол аудитын дүгнэлтийн хамт/;

 

Сүүлийн [жилийн тоо] туршлагын мэдээлэл /гэрээгээр гүйцэтгэсэн ажлын гэрээний хуулбар/;

 

Бусад нэмэлт шаардлага;

/гэх мэт/.

 

Тендерт оролцогч тухайн ажилд шаардлагатай дараах тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай. Үүнд: [шаардлагатай тусгай зөвшөөрлийг бичнэ.]

 

ТОӨЗ 2.1

Тендер хүлээн авах хаяг, эцсийн хугацаа нь:

 

Байгууллагын хаяг: [гудамжны нэр, дугаар болон байрны дугаарыг оруул]

 

Давхар болон өрөөний дугаар: [боломжтой бол тендер хүлээн авч буй өрөөний байрлаж буй давхар, өрөөний дугаарыг оруул] [Энэ нь тендер хоцрох, эсвэл буруу газарт хүргэгдэхээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой]

 

Огноо: [он, сар, өдрийг оруул. Жишээ нь: 2006 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр]

 

Цаг: [цаг, минутыг тодорхой оруул. Жишээ нь: 15 цаг 30 минут г.м]

 

ТОӨЗ 2.1

Тендерийн нээлт хийх газар, хугацаа нь:

 

Байгууллагын хаяг: [гудамжны нэр, дугаар болон байрны дугаарыг оруул]

 

Давхар болон өрөөний дугаар: [боломжтой бол тендер хүлээн авч буй өрөөний байрлаж буй давхар, өрөөний дугаарыг оруул] [Энэ нь тендер хоцрох, эсвэл буруу газарт хүргэгдэхээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой]

 

Огноо: [он, сар, өдрийг оруул. Жишээ нь: 2006 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр]

 

Цаг: [цаг, минутыг тодорхой оруул. Жишээ нь: 15 цаг 30 минут г.м]

 

ТОӨЗ 6.2

Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ: [дэс дугаар; багцын жагсаалт болон багцад хамаарах бараанууд]


Гурав. ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ

1. Барааны тодорхойлолт: [Барааны тодорхойлолт, техникийн үзүүлэлтийг энд бичнэ.]

2. Стандарт: Захиалагч холбогдох стандартыг заана. Эсхүл [Тухайн барааны гарал үүслийн улсын зохих стандартад нийцсэн байна. Үүнд эдгээр стандартын хамгийн сүүлчийн найруулгыг ойлгоно.] гэж бичнэ

3. Баглаа, боодол: [Барааг тээвэрлэх, хадгалах үеийн баглаа боодолд тавих нөхцөлийг тодорхой заана. Баглаа боодлын нөхцөлийг цаг уур, давс, барааны жин, ачих буулгах хэрэгсэл, далайгаар тээвэрлэх тохиолдолд хөлөг онгоцны тавцан дээр, эсхүл доор тээвэрлэх зэргийг харгалзаж тодорхойлно. Ачааг хэрхэн тэмдэглэх болон хаяглах, ямар баримт бичиг дагалдахыг энд тодорхойлно.]

4. Бараа хүргэх газар: [Барааг хүлээж авах хаягийг бичнэ]

5. Бараа нийлүүлэлтийн хуваарь:

 

Барааны жагсаалт ба бараа нийлүүлэлтийн хуваарь

 

 

 

 

Нэр

 

 

 

Тодорхойлолт

Тоо ширхэг

Хэмжих нэгж

ТШӨХ-д заасан барааг хүргэх эцсийн цэг

Инкотермийн нөхцөлийн дагуу тогтоосон бараа нийлүүлэх хугацаа

Нийлүүлэх хамгийн эхний хугацаа

Нийлүүлэх эцсийн хугацаа

Нийлүүлэгчийн санал болгосон хугацаа

1

2

3

4

5

6

7

8

 

 

 

 

 

 

 

 


Дөрөв. ЖИШИГ МАЯГТ

 

1. ҮНИЙН САНАЛЫН МАЯГТ

 

 

[огноо]

(Захиалагч байгууллагын нэр)-ын дарга __________________ танаа

 

 

1. Бид, [тендерт оролцогчийн нэр] дор дурдсан барааг [санал болгож буй нийт үнийг тоогоор болон үсгээр] төгрөгөөр үнийн саналын авах баримт бичгийн дагуу [тоо] хоногийн дотор нийлүүлэхээр санал болгож байна.

 

2. Нийлүүлэх бараа нь техникийн тодорхойлолтын шаардлагыг бүрэн хангасныг гэрчлэх баримтыг хавсаргав.

 

3. Бид гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна гэдгийг үүгээр батламжилж байна.

 

 

Нэр төрөл

Тодорхойлолт

Барааны гарал үүслийн улс

Тоо ширхэг

Нэгж үнэ

Нийт дүн

НӨАТ болон бусад албан татвар

Бүгд дүн

1

2

3

4

5

6

7

8

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тендерийн нийт үнэ

 

 

 

 

Баталгаат засварын хугацаа:

 

Санал болгож буй бусад нөхцөл:

 

Тендерт оролцогчийн нэр:

 

Эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга:

 

Албан тушаал, нэр:

 

Хаяг:


2. Нэгдсэн хүснэгт: өмнө болон Одоо

хэрэгжиж буй гэрээ

 

 

Тендерт оролцогч хэрэгжүүлсэн болон одоо гүйцэтгэж буй бүх гэрээний талаар мэдээлэл ирүүлнэ.

 

Уг мэдээлэл нь гэрээ хэрэгжүүлэх чадавхигүй болсон эсхүл ажил дуусгавар болсон гэрчилгээ буюу ажил хүлээлцсэн актаа хүлээн авч байгаа гэрээний хувьд хамаарахгүй.

 

Гэрээний нэр

Захиалагч, холбоо барих хаяг/утас/факс

Гэрээний үнийн дүн

Гэрээний эхлэх хугацаа

Гэрээний дуусах хугацаа

1.

 

 

 

 

2.

 

 

 

 

3.

 

 

 

 

4.

 

 

 

 

5.

 

 

 

 

бусад.

 

 

 

 

 


Тав. ГЭРЭЭНИЙ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

 

1. Шалгах болон турших

1.1. Техникийн тодорхойлолтыг хангаж буй эсэхийг баталгаажуулах зорилгоор захиалагч эсхүл түүний төлөөлөгч барааг шалгах, турших эрхтэй. Гэрээний тусгай нөхцөл (ГТН)-д, эсхүл техникийн тодорхойлолтод захиалагч ямар шалгалт, туршилтыг хэзээ, хаана хийхийг заана.

 

2. Барааны нийлүүлэлт ба баримт бичгийн бүрдүүлэлт

2.1. Нийлүүлэгдэх бараа нь техникийн тодорхойлолтод нийцсэн байх ба холбогдох стандартыг заагаагүй бол тухайн барааны гарал үүслийн улсын зохих стандартад нийцсэн байна. Үүнд эдгээр стандартын хамгийн сүүлчийн найруулгыг ойлгоно. Нийлүүлэгч ГТН-д заасан бол түүний дагуу тээврийн болон бусад баримт бичгийг бэлтгэж бүрдүүлнэ.

 

3. Оюуны өмчийн эрх

3.1. Бараа, эсхүл түүний эд ангийг өмчлөх, ашиглахад патент, худалдааны тэмдэг, зураг төслийн эрх гэх мэт оюуны өмчийн эрхийг захиалагч болон нийлүүлэгч зөрчсөн хэмээн гуравдагч этгээдийн нэхэмжилсэн гомдлыг нийлүүлэгч барагдуулж, холбогдон гарах зардлыг хариуцна.

 

4. Бараа хүргэх, тээврийн баримт бичиг ирүүлэх

4.1. Гэрээнд хэрэглэсэн үнэ болон бусад худалдааны нэр томьёог Инкотермс (INCOTERMS) буюу Парис хот дахь Олон улсын худалдааны танхимаас боловсруулж гаргасан сүүлийн хувилбарт тодорхойлсон утгаар ойлгоно.

 

5. Баталгаат засварын хугацаа

5.1. Үйлдвэрлэгчийн тухайн бараанд олгодог баталгаат засварын хугацаа [тоо] жил байна.

 

6. Гэрээнд өөрчлөлт оруулах

6.1. Гэрээний дагуу нийлүүлэгдэх барааны нэр төрөл, үзүүлэлтийг өөрчлөхгүй.

 

7. Төлбөр

7.1. Захиалагч төлбөрийг нэхэмжлэх хүлээн авснаас хойш [ГТН-д заасан тоо] хоногийн дотор шуурхай хийнэ.

 

8. Бараа нийлүүлэх хуваарь

8.1. Нийлүүлэгч барааг хүргэхдээ техникийн тодорхойлолтод заасан бараа нийлүүлэлтийн хуваарийг мөрдөнө.

 

9. Алданги оногдуулах

9.1. Захиалагч нийлүүлэгчийн хугацаа хоцорч нийлүүлсэн бараа, гүйцэтгэсэн үйлчилгээний гэрээний үнийн ГТН-д заасан хувьтай тэнцэх алданги оногдуулж, гэрээний үнийг тэр хэмжээгээр бууруулна. Алдангийн нийт дүн ГТН-д заасан дээд хэмжээнээс хэтрэхгүй.

 

10. Үүргээ биелүүлээгүй-гээс гэрээг цуцлах

10.1. Нийлүүлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд захиалагч гэрээг цуцалж, захиалагчид учирсан аливаа хохирлыг нийлүүлэгч барагдуулна.

 

11. Маргааныг шийдвэрлэх

11.1. Талууд гэрээний үүргийн биелэлттэй холбогдсон асуудлаар тохиролцоонд хүрч чадахгүй бол зохих тал шүүхэд нэхэмжлэл гаргана.

 

 


Зургаа. ГЭРЭЭНИЙ ТУСГАЙ НӨХЦӨЛ

 

1. Шалгах болон турших

(ГЕН – 1)

 

1.1. [Гэрээний ерөнхий нөхцөлийн 1 дүгээр зүйлийг дэлгэрүүлэх шаардлагатай бол ямар шалгалт болон туршилтыг хэн, хэзээ хийх нөхцөлийг заана.]

2. Барааны нийлүүлэлт ба баримт бичгийн бүрдүүлэлт (ГЕН – 2)

2.1. Нийлүүлэгчийн бүрдүүлэх тээврийн болон бусад баримт бичгүүд:

 

1) нийлүүлэгчийн барааны нэр, тоо ширхэг, нэгж болон нийт үнийг заасан нэхэмжлэхийн хувь;

2) барааг хүргэсэн тухай баримт, төмөр замын болон тээврийн баримт;

3) үйлдвэрлэгчийн буюу нийлүүлэгчийн баталгаат засварын гэрчилгээ;

4) үйлдвэрийн буюу эрх бүхий байгууллагын шалгалтын гэрчилгээ;

5) барааны гарал үүслийн гэрчилгээ.

Энд жагсаасан баримт бичгийг бараа хүрэлцэн ирэхээс өмнө захиалагчид өгсөн байна. Баримт бичгийг энэ хугацаанд захиалагчид өгч чадаагүйгээс гарах зардлыг нийлүүлэгч хариуцна.

 

3. Баталгаат засвар

(ГЕН-5)

4.

5.

5.1. Баталгаат засварын тусгай шаардлага.

 

[Гэрээний ерөнхий нөхцөлийн 5 дугаар зүйл нь баталгаат засварын тухай нийтлэг заалтыг агуулна. Энэхүү нийтлэг заалтыг өөрчлөх шаардлага гарвал энд тусгана.]

 

4. Төлбөр

(ГЕН – 7)

6.

7.

7.1. Гэрээний ерөнхий нөхцөлийн 7 дугаар зүйлийг дараах байдлаар дэлгэрүүлнэ. Үүнд:

 

Гэрээний үнийн дүнгийн [тоо][3] хувийг барааг хүлээн авсан акт болон гэрээний ерөнхий нөхцөлийн 2 дугаар зүйлд заасан баримт бичгийг үндэслэн төлнө.

 

5. Алданги оногдуулах (ГЕН - 9)[4]

8.

9.

9.1. Алданги оногдуулах хувь: [тоо]

 

Алдангийн нийт дүн: [тоо]


Долоо. ГЭРЭЭНИЙ МАЯГТ[5]

БАТЛАВ.

ЗАХИАЛАГЧ

 

_______________________

(Тамга, тэмдэг)

_______________________

(Гарын үсэг)

_______________________

(Албан тушаал)

 

НИЙЛҮҮЛЭГЧ

 

_______________________

(Тамга, тэмдэг)

_______________________

(Гарын үсэг)

_______________________

(Албан тушаал)

 

 

[Тендер шалгаруулалт/гэрээний нэр] гэрээ.

 

Дугаар № [Тендер шалгаруулалт/гэрээний дугаар]

 

 

 

 

............................... хот/аймаг

 

 

Нэг талаас [захиалагчийн нэр] (цаашид "захиалагч” гэх), нөгөө талаас [нийлүүлэгчийн нэр](цаашид "нийлүүлэгч” гэх) дараах зүйлийг харилцан тохиролцож _____ оны ___ сарын ____-ны өдөр энэхүү ГЭРЭЭГ (цаашид "гэрээ” гэх) байгуулав.

 

1. Монгол Улсын Иргэний болон бусад хууль тогтоомжийн дагуу бараа, бүтээгдэхүүн нийлүүлэхтэй холбогдон захиалагч, нийлүүлэгчийн хооронд үүсэх харилцааг зохицуулах, харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тогтооход энэхүү гэрээний ач холбогдол оршино.

 

2. Захиалагч нь [гэрээний нэр, дугаар]-г (цаашид "бараа” гэх) [гэрээний үнийг тоогоор болон үсгээр] (цаашид "гэрээний үнэ” гэх) нийлүүлэхээр ирүүлсэн нийлүүлэгчийн тендерийг үүгээр хүлээн зөвшөөрөв. Гэрээний үнэ нь санхүүжилтийн нийт гүйцэтгэл болно.

 

3. Захиалагч нь барааны нийлүүлэлтийг ____________ төгрөгийн улсын төсвийн хөрөнгөөр, ____________ төгрөгийн орон нутгийн төсвийн хөрөнгөөр, ____________ төгрөгийн өөрийн хөрөнгөөр санхүүжүүлнэ.

 

4. Нийлүүлэгч нь _____________________________________________________ нэр төрлийн барааг _____ оны __ дугаар сарын ___-наас _____ оны __ дугаар сарын ___-ны өдрийн дотор нийлүүлж хүлээлгэж өгнө.

 

5. Дор дурдсан баримт бичиг нь гэрээний салшгүй хэсэг болно (цаашид "гэрээний баримт бичиг” гэх). Үүнд:

 

Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл;

Бусад шаардлагатай баримт бичиг[6];

Үнийн санал;

Гэрээний тусгай нөхцөл;

Гэрээний ерөнхий нөхцөл;

Техникийн тодорхойлолт болон бараа нийлүүлэлтийн хуваарь;

Санхүүжилтийн хуваарь.

 

Гэрээ нь энд дурдсан барааны нийлүүлэлтийн талаарх талуудын хоорондын эцсийн тохиролцоо болох ба урьд өмнө үйлдсэн бүх хэлцлийг орлоно. Хэрэв гэрээний баримт бичгүүд хоорондоо зөрчилдвөл дээр дурдсан дарааллын дагуу ач холбогдол өгч шийдвэрлэнэ.

 

6. Нийлүүлэгч нь энэ гэрээний дагуу захиалагчийн төлөх төлбөрийг үндэслэн энэхүү гэрээний бүх нөхцөл, болзолд нийцүүлэн энд заасан барааг нийлүүлж, гэмтэл согог арилгах үүрэг хүлээнэ.

 

7. Захиалагч нь гэрээний дагуу нийлүүлэгчийн нийлүүлэх бараа болон гэмтэл согог арилгах үйлчилгээг үндэслэн гэрээний үнэ, эсхүл тухайн үед гэрээний заалтын дагуу төлөх бусад дүнг гэрээнд заасан хэлбэрээр нийлүүлэгчид төлөх үүрэг, хүлээнэ.

 

8. Гэрээнд холбогдох асуудлаар талууд албан бичгээр буюу шуудан, телекс, цахилгаан болон факсаар харилцана.

 

 

 

ЗАХИАЛАГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ:

 

[Албан тушаал, нэр]

[Гарын үсэг]________________________

 

ТАМГА

 

[Захиалагчийн хаяг]

[Утас/факсын дугаар]

[Харилцагч банкны нэр, дансны дугаар]

 

 

НИЙЛҮҮЛЭГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ:

 

[Албан тушаал, нэр]

[Гарын үсэг]________________________

 

ТАМГА

 

[Захиалагчийн хаяг]

[Утас/факсын дугаар]

[Харилцагч банкны нэр, дансны дугаар]

 



[1] Тендерийг хүлээж авах эцсийн хугацааг дууссанаас хойш 1 цагийн дотор байна.

[2] Захиалагч тендер шалгаруулалтад давуу эрхийн зөрүү хэрэглэхгүй бол, энэ өгүүлбэрийг хасч оронд нь "Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй” гэж бичнэ.

[3] Ихэнх тохиолдолд 100 хувь байна. Шаардлагатай бол төлбөрийн хуваарийг өөрчилнө.

[4] Ихэнх тохиолдолд, нэг долоо хоногт оногдуулах алданги гэрээний үнийн 0.5 хувиас, алдангийн нийт дүн гэрээний үнийн дүнгийн 10 хувиас тус тус хэтрэхгүй.

[5] Гэрээ байгуулах үед үүнийг хасна.

[6] Хоёр тал харилцан тохиролцож гэрээний нөхцөлд оруулсан зайлшгүй шаардлагатай нэмэлт, өөрчлөлтүүд.