|
Ойн хөнөөлт шавж их хэмжээгээр тархсан сумдад тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэх
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2015-03-10
Тендер шалгаруулалтын нэр: Ойн хөнөөлт шавж их хэмжээгээр тархсан сумдад тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ХӨ-2015/4.5

         Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Ойн хөнөөлт шавж их хэмжээгээр тархсан сумдад тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэх –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Багцын дугаар Багцын нэр Баталгааны дүн /төг/
Багц 01 Түнэл сумын зарим ойн санд ойн хөнөөлт шавжтай тэмцэх арга хэмжээ 205956
Багц 02 Тосонцэнгэл сумын зарим ойн санд ойн хөнөөлт шавжтай тэмцэх арга хэмжээ 220987
Багц 03 Арбулаг сумын зарим ойн санд ойн хөнөөлт шавжтай тэмцэх арга хэмжээ 258545
Багц 04 Баянзүрх сумын зарим ойн санд ойн хөнөөлт шавжтай тэмцэх арга хэмжээ 374512

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын дундаж хэмжээ нь санал болгож буй багцын үнийн дүнгийн 100 хувиас багагүй /2012, 2013/
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Харилцах дансны мөнгөн хөрөнгийн үлдэгдэл, эсхүл түүнтэй тэнцэх зээлжих баталгаа нь санал болгож буй багцын үнийн дүнгийн 60 хувиас дээш
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил 2013, 2014 /аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ/, санхүүгийн тайлан e-balance цахим бүртгэлд шивэгдсэн байх,
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Санал болгож буй багцын үнийн дүнгийн 100 хувиас багагүй
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Ойн хортон шавьжтай тэмцэх ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй

         Тендерийг 2015 оны 4-р сарын 13 ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 4-р сарын 13 -ний өдрийн, 11 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн сан
Дансны дугаар ₮: 170051008

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хөвсгөл аймаг, Мөрөн сум, АЗДТГазрын байр "А", ХАААлбаны "Ил тод байдлын өрөө". Утас: 70388821, 70388848, Факс: 70388849