Хэрэгтэй мэдээлэл, лавлагаа - Vipzuuch.mn | Вип зууч - Үл хөдлөх хөрөнгө, Тендер шалгаруулалт, Хөдөлмөр зуучлалын вэб сайт
Хувьцааны арилжаа — зөв стратегиа сонгох нь
ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САН ГЭЖ ЮУ ВЭ?
ОРОН СУУЦНЫ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ НӨХЦЛИЙГ ТОГТООХ ЖУРАМ
Хөдөлмөрийн маргаан
Шүүх хянан шийдвэрлэхээр хуульд зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн
маргаан таслах комисс анх эхэлж хянан шийдвэрлэнэ. Дараах маргааныг
шүүхээр хянан шийдвэрлэнэ. Үүнд:
1. Хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрч талууд давж заалдсан гомдол,
2. Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан, эсхүл өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол,
3. Ажилтнаас хөдөлмөрийн үүргээ биелүүлж байхдаа аж ахуй нэгж,
байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн
нэхэмжлэл,
4. Хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байх үед эрүүл мэнд нь
хохирсоны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай гаргасан ажилтны
нэхэмжлэл,
5. Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь
эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эргүүлэн тогтоосон бол түүнд
ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин, эсхүл цалин хөлсний зөрүүг
олгох тухай маргаан,
6. Иргэн хоорондын хөдөлмөрийн гэрээтэй холбогдон гарсан маргаан,
7. Сахилгын шийтгэл буруу оногдуулсан тухай ажилтны гомдол,
8. Хөдөлмөрийн гэрээний нөхцлийг хууль тогтоомж болон хамтын гэрээнд зааснаас дордуулсан тухай ажилтны гомдол,
9. Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар өөрийн
онцлогт тохируулан тогтоосон байгууллагын бусад тушаал шийдвэр хууль
тогтоомжид нийцээгүй тухай ажилтны нэхэмжлэл,
10. Хууль болон
гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө болон хөдөлмөрөө нэгтгэн
ажиллагчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргаан,
Ажилтан, ажил олгогчийн хооронд хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон
хууль ёсны ашиг сонирхлын хүрээнд гарсан шүүх хянан шийдвэрлэхээр
зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх эхэлж
хянан шийдвэрлэнэ.
Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд
буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан
өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргана. Дээр дурьдсанаас бусад гомдлоо
ажилтан эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3
Хөдөлмөрийн гэрээ байгуулах
Ажил олгогч, ажилд орох хүсэлт бүхий иргэн нь хөдөлмөрийн гэрээ
байгуулах үедээ ажлын байр буюу албан тушаал, ажлын байрны
тодорхойлолтод заасан ажил, үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын
цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл гэсэн эдгээр асуудлын талаар ярьж
харилцан тохиролцсон байх ёстой. Талууд эдгээр гол нөхцлийн аль нэгийг
тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй.
Харин
ажил олгогч болон ажилтан нь хөдөлмөрийн гэрээний гол  нөхцлийн аль
нэгийн талаар амаар тохиролцож ажил үүрэг гүйцэтгэж байсан тохиолдолд
тухайн гол нөхцлийн талаар тохирч хөдөлмөрийн гэрээ бичгээр
байгуулсантай адилтгаж үзнэ.
Талууд гол нөхцлөөс бусад буюу
хөдөлмөрийн гэрээний болон ажил үүрэг гүйцэтгэж эхлэх хугацаа, нэмэгдэл
хөлс, шагнал урамшуулал, бүх төрлийн хөнгөлөлт тэтгэмж, тэдгээрийг
олгох нөхцөл, журам, ажил, амралтын цаг, тэдгээрийн үргэлжлэх хугацаа,
хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлага, ажилтны эрх зүйн болон
хувийн байдлын онцлог /эмэгтэй, насанд хүрээгүй, хөгжлийн бэрхшээлтэй,
одой хүмүүсийн болон ахмад настны, гадаадын иргэн, харьяалалгүй хүний
хөдөлмөр гэх мэт/-той холбоотой асуудлын талаар харилцан тохирч болно.
Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох
Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлийг 37-40 дүгээр зүйлүүдэд зааж өгсөн байдаг.
Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар
болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн тухай болон холбогдох
бусад хуулийг баримталсан шийдвэр гаргах ёстой. Хөдөлмөрийн гэрээг ажил
олгогчийн санаачилгаар цуцлахад хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр
зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал
баримталсан байвал зохино.
Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан байна. Үүнд:
1/ Аж ахуй нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн.
Тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс
тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсон, мөн зохион
байгуулалтын адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой
тооны орон тоог хассан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлана. Гэхдээ
ажил олгогч зөвхөн хасагдсан, цөөрүүлсэн орон тооны ажлын байранд
ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална.
2/ Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын
мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон
эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр
гарсан байхыг ойлгоно. Харин хуульд өөрөөр заагаагүй бол боловсролын
үнэмлэхгүй буюу дээд боловсролгүй гэх зэрэг шалтгаан нь ажил олгогчоос
ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан
тушаалдаа тэнцэхгүй гэж үзэх, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг
цуцлах үндэслэл болохгүй.
3/ Ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн.
Энэ
тохиолдолд ажилтны насыг иргэний үнэмлэхний үндсэн дээр он, сар, өдрөөр
тоолоход 60 насанд бүрэн хүрсэн төдийгүй тухайн ажилтны ажилласан жил
өндөр насны тэтгэвэрт гарах болзлыг бүрэн хангасан байх ба эдгээр
болзлын аль нэг хангагдаагүй бол хөдөлмөрийн гэрээг захиргааны
санаачилгаар цуцлах үндэслэл болохгүй.
4/ Ажилтан
хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн
харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой
зөрчил гаргасан.
Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдгийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан
байхыг ойлгох ба зөрчил бүрт сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг
шаардахгүй. Харин ажилтнаас хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан нь
тодорхой тогтоогдсон байвал зохино. Давтан гаргасан зөрчлүүдийн
хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө тушаалаар сахилгын шийтгэл хүлээсэн
бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна.
Ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн болон
ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь
нөлөөлөхөөр сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн
гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл /тухайлбал, ажлын
цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, хөдөлмөрийн аюулгүй
ажиллагааны горим санаатай зөрчсөн гэх мэт/ байна гэж  ойлговол зохино.
Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн
онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой зөрчил гэж тооцохыг харилцан
тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд
нэрлэн заасан байна.
5/ Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан
ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй
гаргасан нь тогтоогдсон.
Ажилтны энэхүү үйлдэл, эс
үйлдэхүй нь санхүүгийн болон хяналт шалгалтын зэрэг төрийн эрх бүхий
байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт, шалгалтаар
тогтоогдсон байвал зохино. Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтны
гаргасан эд хөрөнгийн зөрчлийг цагдаагийн байгууллага шалгаж, эрүүгийн
гэмт хэргийн шинжгүй гэж шийдвэрлэсэн явдал нь ажилтны гэм буруутай
үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдоогүй гэж үзэх буюу бусад
хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
6/Сонгууль томилолтоор өөр орон тооны ажил, албан тушаалд ажиллах болсон гэдэгт ажилтан өөр эсхүл тухайн байгууллагад орон тооны, тогтмол
цалинтай ажилд зохих журмаар сонгогдох буюу томилогдохыг хэлнэ.
7/ Контрактад заасан бусад үндэслэл буй болсон гэдэгт хөдөлмөрийн харилцааг шууд зогсоож, түүнийг цуцлах талаар ажил
олгогч ажилтантай байгуулсан контрактад тохирсон үндэслэлүүдийн аль нэг
нь бий болсон байхыг ойлгоно.
Ажилтан хөдөлмөрийн гэрээ
цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц
ажлын байраа орхих эрхтэй. Харин ажил олгогч аж ахуй нэгж, байгууллага
болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, ажилтны
тоог цөөрүүлсэн, мөн ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд
гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон
гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлаж байгаа тохиолдолд энэ
тухайгаа ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх бөгөөд ахуй нэгж, байгууллага,
түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах
тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдсэн байх ёстой.
Нэхэмжлэлийг хэрхэн бичих вэ?
хэн боловч шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрхтэй байдаг. Тиймээс шүүхэд
нэхэмжлэл гаргахад юуг анхаарвал зохих талаар зөвлөе.
Шүүхэд нэхэмжлэлийг бичгээр гаргах ба түүнд дараах зүйлүүдийг зайлшгүй тусгасан байна. Тухайлбал:
1. Нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргаж байгааг дурдана. Хэргийн болон
нутаг дэвсгэрийн харъяаллаас хамаарч аль шүүхэд гаргаж байгааг
нэхэмжлэлийн толгой хэсэгт заана. Тухайлбал /Баянгол дүүргийн шүүхэд
г.м/
2. Нэхэмжлэгч болон хариуцагчийн ургийн овог, эцгийн
нэр, өөрийн нэр, хаяг, хэрэв хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг,
оршин байгаа газар, утасны дугаарыг заах ёстой. Хэрэв хариуцагчийн нэр,
хаяг, оршин суугаа газар тодорхойгүй бол шүүх нэхэмжлэлийг хүлээн
авахаас татгалзана.
3. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа
тодорхой дурдаж, түүнийг нотлох баримтыг хавсаргах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн үндэслэл гэдэг нь нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит
шалтгаан байдаг. Шаардлага нь дээрхи үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгчийн
зүгээс гаргасан хүсэлт байдаг. Хэрэв нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь
тодорхой бус, ойлгомжгүй байвал шүүх мөн нэхэмжлэлийг хүлээн авахаас
татгалзана.
4. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох
баримт байгаа бол түүнийгээ нэхэмжлэлдээ хавсарган өгнө. Ингэхдээ
бичгийн нотлох баримтын эх хувийг эсвэл нотариатаар гэрчлүүлсэн
хуулбарыг гаргаж өгнө. Энэ шаардлагыг хангаагүй бол нотлох баримт гэж
үзэхгүй.
5. Нэхэмжлэлийн үнэ /нэхэмжлэлийн шаардлагын
хэмжээ/-ийг заах ёстой. Нэхэмжлэлийн үнийг заах нь нэхэмжлэлийн
шаардлагын хэмжээг тодорхойлж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг
тогтооход ач холбогдолтой байдаг. Иймд нэхэмжлэлээр шаардаж болох хөдлөх
болон үл хөдлөх эд хөрөнгө, өмчлөх эрхийн үнийг тодорхойлох шаардлага
гардаг.
6. Нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн
баримтыг хавсаргана. Улсын тэмдэгтийн хураамж гэдэг нь шүүхээс эрх зүйн
маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээг үзүүлсний төлөө зохигчдоос
төлж байгаа төлбөр юм. Хуульд зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн
хураамжийг урьдчилан төлөх ба хариуцагч гэм буруутай нь тогтоогдвол уг
төлбөрийг нэхэмжлэгчид буцаан төлнө. Нэхэмжлэгч хэрэв төлбөрийн
чадваргүй бол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх, эсвэл хураамжийг
багасгуулах, төлөх хугацааг хойшлуулах, хэсэгчлэн төлөх хүсэлтийг,
нотлох баримтын хамт шүүхэд ирүүлж болно.
7. Нэхэмжлэлийг
төлөөлөгч гаргасан бол итгэмжлэлийг хавсаргана.  Иргэн өөрийн биеэр
эсвэл төлөөлөгчөөрөө дамжуулан нэхэмжлэл гаргах эрхтэй. Төлөөлөгч
нэхэмжлэл гаргаж байгаа бол нотариатаар батлуулсан итгэмжлэлээ шүүхэд
гаргаж өгнө.
8. Нэхэмжлэлд нэхэмжлэгч эсвэл түнийг төлөөлж буй этгээд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
9. Нэхэмжлэлийг хариуцагчийн тоогоор хувилж өгнө. Нэг хариуцагчтай
бол нэхэмжлэлийг 2 хувь, 2 хариуцагчтай бол нэхэмжлэлийг 3 хувь үйлдэнэ
гэх мэтчлэн шүүхэд өгнө.
Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих
Жолоогоо бусдад шилжүүлэх гэмт хэргүүдийн талаарх тайлбар
Хүмүүсийн хэлж заншсан "авто ослын” хэрэг буюу Эрүүгийн хуулийн 215-р
зүйлд заасан "Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт
хэрэгт Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын
хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээг гэм буруутайгаар зөрчсөн
үйлдлийг хамааруулдаг.
Гэхдээ дээр дурдсан хууль, дүрмийг
зөрчсөн л бол Эрүүгийн гэмт хэрэгт холбогдлоо гэж үзэж болохгүй юм. Энэ
хэргийн улмаас хүний ам нас, бие махбодь, эд хөрөнгөнд хохирол
учирснаар тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж /объектив тал/ бүрддэг.
Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас наад зах
нь хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл, эсхүл үлэмж хэмжээний хохирол
учирснаар Эрүүгийн хэргийн шинжтэй гэж үзэж байцаан шийтгэх ажиллагааг
үргэлжлүүлэн явуулна.
Хүний биед учирсан гэмтлийн зэргийг
шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр заавал тогтоосон байх
шаардлагатай. Харин дээрх хэргийн улмаас тээврийн хэрэгсэлд учирсан
эвдрэлийн үнэлгээ, хэмжээг хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй
иргэн, хуулийн этгээдээр тогтоолгоно.
Тээврийн хэрэгсэлд
учирсан хохирлыг тогтоохдоо түүний эд ангийн элэгдэл хорогдлыг хасч,
түүнийг засаж сэргээхэд шаардагдах эд анги бусад материалын үнийг
оруулан тооцох ба түүнийг засаж сэргээхэд шаардагдах ажлын хөлсийг
тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг хэлэлцэх хохирлын хэмжээнд оруулан
тооцохгүй бөгөөд хохирогч этгээд энэ зардлаа холбогдох баримтыг
бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжилж болно. Мөн
хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед хэрэг ослын улмаас эвдэрч гэмтсэн
тээврийн хэрэгслээрээ олох байсан орлогыг хохирлын хэмжээнд оруулан
тооцдоггүй.
Хэргийн улмаас учирсан нийт хохирлын хэмжээг
тодорхойлохдоо тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоос гадна бусдын бие
махбодь эрүүл мэнд бусад эд хөрөнгөнд тухайн гэм буруутай этгээдийн
үйлдлийн улмаас учирсан шууд хохирлыг л оруулдаг.
Дээр
дурдсан гэмт хэргийн улмаас "үлэмж хэмжээний” хохирол учирсан гэдэгт
хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас иргэн, аж
ахуйн нэгж байгууллагад учруулсан эд хөрөнгийн шууд хохирол нь Эрүүгийн
хуулийн 29-р зүйлд заасан мөнгөн илэрхийлэлд оруулсанаар тухайн хэрэг
учрал болох үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-125
дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хохирол учруулсан байхыг хэлнэ.
Энэ нь өнөөдрийн мөрдөгдөж байгаагаар 5 400 000 – 13 500 000 төгрөг болж
байна. Өөрөөр хэлбэл 5 400 000-аас бага хэмжээний шууд хохиролтой, шүүх
эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдоогүй, эсхүл
хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон бол жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын
болон ашиглалтын журам зөрчсөн нь тогтоогдсон байсан ч түүний үйлдэл нь
гэмт хэргийн шинжгүй болно. Энэ тохиолдолд гэм буруутай этгээдэд
эрүүгийн хариуцлага хрүлээлгэхгүй харин холбогдох хуулийн дагуу
Захиргааны хариуцлага хүлээлгэж болох юм.
Эрүүгийн
хуулийн 215-р зүйлийн 215.2, 217, 218, 219 дүгээр зүйл, 220-р зүйлийн
220.1, 221-р зүйлийн 221.1, 222-р зүйлийн 222.1 дэх хэсэгт заасан "их
хэмжээний хохирол” гэдэгт эд хөрөнгийн шууд хохирол нь мөнгөн
илэрхийлэлд оруулсанаар тухайн хэрэг учрал болох үед мөрдөгдөж байсан
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 125-200 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх
/одоогоор 13 500 000-21 600 000 төгрөг/ хэмжээний хохирол учруулсан
байхыг, 215-р зүйлийн 215.3, 220-р зүйлийн 220.2, 221-р зүйлийн 221.2,
222-р зүйлийн 222.2-д заасан " онц их хэмжээний хохирол” гэдэгт эд
хөрөнгийн шууд хохирол нь мөнгөн илэрхийлэлд оруулсанаар хэрэг гарах үед
мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 200-аас дээш дахин
нэмэгдүүлсэнтэй тэнцэх /одоогоор 21 600 000 төгрөгөөс дээш/ хэмжээний
хохирол учруулсан байхыг ойлгоно.
Хөдөлгөөний аюулгүй
байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн 215-р
зүйлд заасан "жолооч” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодож байгаа тээврийн
хэрэгсэл жолоодох албан ёсны эрхтэй хүмүүс төдийгүй хэрэг гарах үед
албан ёсоор эрх аваагүй байсан, эрхээ хасуулсан этгээдийг ч хамааруулан
ойлгоно. Харин "тээврийн хэрэгсэл гэдэгт хүн болон ачаа тээвэрлэхэд
зориулсан төрөл бүрийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад
машин, цахилгаан тээврийн хэрэгсэл, бусад механикжсан тээврийн хэрэгсэл
хамаарна.
Эрүүгийн хуулийн 222-р зүйл буюу "Жолоогоо бусдад шилжүүлэх” гэмт хэргийн тухайд
тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд бусдад жолоогоо шилжүүлж
түүнээс жолоо шилжүүлж авсан этгээд зөрчил гаргасан л бол гэмт хэрэгт
холбогдлоо гэх ойлголт иргэдийн дунд түгээмэл байдаг. Энэ нь буруу юм.
Ямар тохиолдолд зээрх зөрчил нь "жолоогоо бусдад шилжүүлэх” гэмт хэрэг болох вэ?
Жолоо шилжүүлэн авсан этгээд:
1. Согтуурсан, мансуурсан байх,
2. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байх,
3. Уг хэргийн улмаас хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл, их хэмжээний /13500000-21600000 төгрөг/ хохирол учирсан байх,
Эдгээр шинжүүд нь дээрх гэмт хэргийг захиргааны зөрчлөөс ялган
шийдвэрлэх ихээхэн ач холбогдолтой болно. Өөрөөр хэлбэл согтуурсан буюу
мансуурсан этгээдэд, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд
жолоо шилжүүлсэний улмаас хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл, их
хэмжээний /13500000-21600000 төгрөг/ хохирол учирсан байвал гэмт хэрэг
болно.
Түүнээс гадна тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд
согтуурсан, мансуурсан жолоодох, эрхийн үнэмлэхгүй /согтуугаас гадна
эрхгүй/ этгээдэд жолоо шилжүүлсэнээс дээр дурдсан хор уршиг бий болсон
бол Эрүүгийн гэмт хэрэг гэж тооцох нь хэнд ч ойлгомжтой. Гол нь Эрүүгийн
хуулийн 222-р зүйлд заасан гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй тул
наад зах нь хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл, их хэмжээний
/13500000-21600000 төгрөг/ хохирол учирсан байж л гэмт хэргийн шинжтэй
болно.
Тэгвэл согтуурсан буюу мансуурсан этгээд гэж хэнийг ойлгох вэ?
УДШ-ийн 2006-05-29-ний 27-р тогтоолын 15-д зааснаар согтуурсан буюу
мансуурсан этгээд гэдэгт Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3-р
зүйлд заан тодорхойлсон архи согтууруулах ундаа болон мансууруулах
сэтгэцэдк нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсний улмаас өөрийн үйл ажиллагаагаа
удирдан жолоодох чадваргүй болсон, өөртөө хяналт тавих чадваргүй болсон
этгээдийг ойлгоно. Мөн тогтоолд зааснаар өөрийн үйл ажиллагаагаа
удирдан жолоодох чадваргүй болсон, өөртөө хяналт тавих чадваргүй болсон
байдал гэдэг нь хүрээлэн буй юмс үзэгдлүүдийг зөв тусгах, ба танин мэдэх
сэтгэцийн үйл ажиллагаа алдагдан тэдгээрийг гаж буруугаар, хий
хоосноор, хувирч өөрчлөгдсөнөөр тусгах, тэдгээрийн хоорондын харилцаа
холбоог саланги тасархай авцалдаагүй байдлаар хүлээж авах, буруу ойлгох
зэрэг хэвийн бус байдлыг хэлнэ.
Согтуурлын хэмжээг
зориулалтын согтуурал хэмжигч багаж /драгерь, алкотест гэх зэрэг/
хэрэгсэлээр болон холбогдох этгээдийн цусанд этилийн спиртийн агууламж
хэр зэрэг байгааг тогтоох шүүх эмнэлгийн шинжилгээгээр, мансуурлын
байдлыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр заавал нотолсон байх
шаардлагатай. Практик дээр хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч нар согтуурлын
хэмжээ мансуурлын байдлыг зөвхөн тухайн үед байсан гэрчээр нотлуулах
төдийхнөөр аргацааж прокурор, шүүхийн байгууллагад шилжүүлдэг. Энэ нь
тухайн этгээдийн гэм буруугийн асуудлын шийдвэрлэхэд хангалтгүй юм.
"Жолоодох эрхийн үнэмлэхгүй этгээд” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодох
эрхийн үнэмлэх аваагүй, захиргааны шийтгэлийн журмаар болон шийтгэх
тогтоолоор жолоодох эрхээ хасуулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй
боловч тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдийг
хамааруулан ойлгоно. Жишээ нь зөвхөн "В” ангиллын суудлын тэрэг жолоодох
эрхтэй этгээд ачааны машин жолоодож яваад хэрэг зөрчилд холбогдон
хуульд заасан хор уршиг бий болгосон бол түүнийг тээврийн хэрэгсэл
жолоодох эрхгүй этгээд гэж үзэн асуудлыг шийдвэрлэнэ. Харин жолооны
эрхийн үнэмлэх авсан боловч тухайн хэрэг учрал болох үед биедээ авч
яваагүй, гээж үрэгдүүлсэн боловч нөхөн авч амжаагүй байдал нь түүнийг
тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй гэж үзэн буруутгах үндэслэл
болохгүй юм.
Гэрээнээс татгалзахад алданги тооцох уу?
автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. Автомашины үнэд 25
сая төгрөг төлсөн. Гэтэл Дорж автомашинаа шилжүүлэн өгөхгүй, өгсөн
мөнгийг буцааж өгнө гэв. Дондог мөнгөө буцааж авахдаа алданги тооцох
хүсэлтэй байна. Дондог мөнгөө алдангийн хамт Доржоос гаргуулах боломжтой
юу?
Хариулт: Талууд гэрээнээс татгалзаж байгаа
тохиолдолд авсан, өгсөн зүйлээ харилцан буцааж өгдөг. Өөрөөр хэлбэл
гэрээний үүргийн тухай яригдахгүй гэсэн үг. Энэ нь мөн алдангид ч
хамаарах юм.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д
заасан алданги нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасан салгаж
үл болох эрх тул зөвхөн үндсэн үүрэг буюу худалдах, худалдан авах гэрээ
хүчин төгөлдөр байгаа нөхцөлд л хэрэгжих боломжтой юм.
Талууд нэгэнт гэрээнээс татгалзаж байгаа тохиолдод хэн алинд нь гэрээний
зохицуулалттай холбоотой шаардах эрх үүсэхгүй бөгөөд Иргэний хуулийн
227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хохирлоо арилгуулахаар шаардах
эрхтэй. Хохиролд гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл,
Газар өмчлөх эрхийн тухай
1992 оны Монгол Улсын шинэ үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь
хэсэгт: "Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба Улсын тусгай хэрэгцээнийхээс
бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно” гэсэн заалтаар
иргэний газар өмчлөлийн асуудал үндсэн хуулиар баталгаажсан бөгөөд 2002
онд "Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль” батлагдан гарсан.
Уг хууль 2003 оны 05 сарын 01-ээс хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын
иргэний газар өмчлөх эрх бодитоор хэрэгжих боломжтой болсон. Газар
өмчлөх эрх нь зөвхөн Монгол Улсын иргэнд хамааралтай бөгөөд гадаадын
иргэн, харьяалалгүй хүн газрыг тусгай нөхцөл, болзолын дагуу зөвхөн
ашиглах эрх эдэлдэг.
Газрыг өмчлүүлэх зориулалт:
1. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар / зөвхөн нэг удаа үнэгүй өмчлүүлэнэ/
-Хот тосгон, бусад суурины нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр
газар/гудамж, талбай, зам, амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай
газар, цэцэрлэг,оршуулгын газар, хог хаягдлын цэг,цэвэршүүлэх талбай/
-Бэлчээр
-Ойн болон усны сан бүхий газар
-Тусгай хэрэгцээний газар
-Зам, шугам сүлжээний газраас бусад газарт газар өмчлүүлэнэ. Гэхдээ уг
өмчлөх газар нь аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий
болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд тусгагдсан, тухайн шатны иргэдийн
төлөөлөгчдийн хурлын шийдвэрт иргэнд өмчлүүлэхээр заасан газар байх
шаардлагатай.
2.      Аж ахуйн болон газар тариалангийн зориулалтаар
-Давуу эрхээр худалдан авах/тухайн газрыг хууль тогтоомжийн дагуу
эзэмшиж байгаа иргэн өмчлүүлэх хүсэлт гаргасан тохиолдолд түүнд давуу
эрхээр худалдах замаар өмчлүүлж болно/
-Дуудлага худалдаагаар
худалдан авах/Газрын тухай хуульд заасны дагуу аж ахуйн болон газар
тариалангийн зориулалтаар тухайн газрыг эзэмшээгүй иргэн дуудлага
худалдаагаар худалдан авч өмчилж болно/ гэсэн үндсэн 2 хэлбэрээр дээрх
зориулалтын дагуу газрыг өмчлөх боломжтой юм.
Өмчлүүлэх газрын хэмжээ
1.      Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших газрын хэмжээ
-Нийслэлд 0,07 га хүртэл
-Аймгийн төвд 0,35 га хүртэл
-Сумын төв, тосгонд 0.5 га хүртэл
-Нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай автозамын дагуух газарт 0.07 га хүртэл
2.      Аж ахуйн болон газар тариалангийн зориулалттаар эзэмших газрын хэмжээ
-Дээрх зориулалтаар эзэмшүүлэх газрын хувьд газар эзэмших гэрээний
дагуу эзэмшиж байгаа тохиолдолд тухайн эзэмшиж буй газрын хэмжээгээр
харин дуудлага худалдаагаар худалдан авч байгаа  тохиолдолд тухайн
дуудлага худалдаагаар худалдаж буй газрын хэмжээгээр өмчилж болно.
Газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэх
1.      Өмчилж авахыг хүсч буй газрын харьяалагдах сум, дүүргийн засаг даргад газар өмчлөх өргөдлөө гаргана.
Өргөдөлд:
-Гэр бүлийн гишүүн бүрийн овог, эцэг/эх/-ийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар
-Оршин суугаа газрын хаяг, утасны дугаар, өмчилж авах газрын засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн харъяалал
-Өмчилж авах газрын зориулалт, хэмжээ
-Өргөдөл гаргаж буй газрыг иргэд дундаа буюу хэсгээр хамтран өмчлөх бол энэ тухай хүсэлт зэрэг мэдээлэлийг тусгана.
2.      Өргөдөлд өргөдөл гаргасан он, сар, өдрийг бичиж гэр бүлийн 18 насанд хүрсэн гишүүн бүр гарын үсэг зурна.
3.      Өргөдөлд хавсаргах баримт бичгүүд:
-Гэр бүлийн 16 нас хүрээгүй гишүүний төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
-Гэр бүлийн ам бүлийн байдлийн тухай баг, хорооны засаг даргын тодорхойлолт
-Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшиж байгаа бол газар
эзэмшүүлэх гэрчилгээ болон газар эзэмшүүлэх гэрээний нотариатаар
гэрчлүүлсэн хуулбар
-Хүсэлт гаргасан газрын байршил, хэмжээг
харуулсан тойм зураг/Кадастрын зураг/ Кадастрын зургыг хийлгэхдээ энэ
төрлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар
хийлгэсэн байх шаардлагатай бөгөөд уг зургыг үндэслэн сумын газрын
даамал, дүүргийн газрын алба өмчилж буй газрын тань кадастрын зургыг
нэгдсэн бүртгэлд оруулдаг. Ийнхүү кадастрын зураг хийлгүүлэх нь Монгол
Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1-д
заасан иргэний таны хүлээх үүрэг юм.
4.      Сум, дүүргийн засаг дарга өргөдлийг хүлээн аваад хүлээн авсан дараалал, он, сар, өдөр, цаг, минутыг тэмдэглэнэ.
5.      Сум, дүүргийн Засаг дарга өргөдлийг хүлээн авснаас хойш 3 сарын дотор шийдвэрлэнэ.
6.      Засаг даргын шийдвэрийг үндэслэн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн
газар үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосноор газар
өмчлөх эрх тань баталгаажина.
7.      Өмчлөх эрхийг бүртгэх эрх бүхий байгууллагаас өмчлөх эрхийн гэрчилгээ авахын тулд дараахи бичиг баримт бүрдүүлэнэ.
Тусгай загвар бүхий мэдүүлгийн маят бөглөнө
Үйлчилгээний хураамж төлсөн баримт
Газар өмчлүүлсэн талаарх Засаг даргын захирамж, түүний үндэслэн олгосон гэрчилгээ/эх хувь/
Кадастрын зураг/эх хувь/
Өмчлөгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Газар эзэмших болон ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг мэдүүлэгт хавсаргана.
Газар өмчлөгч иргэнд хориглох зүйл
1.      Өмчийн газраа, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэх
2.      Сум дүүргийн Засаг даргын зөвшөөрөлгүйгээр  бусдад эзэмшүүлэх, ашиглуулах
3.      Хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглах
4.      Газар тариалангийн газрыг зориулалтын бусаар ашиглах
Газар өмчлөх эрх дуусгавар болох
1.      Өмчийн газраа бусад иргэний өмчлөлд шилжүүлснээр
2.      Газар өмчлөх эрхээсээ татгалзснаар
3.      Газар өмчлөгч иргэн Монгол Улсын харьяатаас гарснаар
4.      Хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр/шүүхийн шийдвэр, Засгийн газрын шийдвэр г.м/
Иргэний газар өмчлөх эрхийн баталгаа
1.      Иргэний газар өмчлөх эрх зөрчигдсөн бол түүнийг шүүхийн журмаар сэргээн тогтооно.
2.      Төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын
иргэний газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэрийн
улмаас иргэнд хохирол учирсан тохиолдолд хохирлыг шийдвэр гаргасан
байгууллага нөхөн төлнө.
3.      Иргэний газар өмчлөх эрхийг
зөрчсөн этгээд иргэнд учруулсан хохирлыг түүний олох байсан орлогын хамт
иргэний хуульд заасан журмын дагуу нөхөн төлнө.
4.      Иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөн
олговортойгоор солих буюу эргүүлэн авах тохиолдолд ийнхүү солих буюу
эргүүлэн авахаасаа өмнө: "газрыг сольж байгаа тохиолдолд иргэний
хүсэлтийг үндэслэн өмчилж байсан газраас нь төлөв байдал, чанары хувьд
дордохоогүй газрыг өмчлүүлэх, эргүүлэн авч байгаа тохиолдолд үнийг нь
төлөх, өмчилж байсан газарт байгаа үл хөдлөх хөрөнгийн үнийг төлөх,
өмчлөгчөөс тухайн газарт зарцуулсан хөрөнгийн үнийг төлөх” зэрэг арга
хэмжээг хэрэгжүүлсэн байна.
5.      Иргэнийг газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно.
Газар өмчлөх эрхийн талаар гомдол гаргах
1.      Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь төрийн байгууллага,
албан тушаалтан хууль бусаар саад учруулсан гэж үзвэл тухайн төрийн
байгууллага, албан тушаалтны дээд шатны байгууллага албан тушаалтанд
гомдол гаргана.
2.      Иргэний гомдлыг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан
гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэж бичгээр хариу
өгнө. Гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хариу өгөөгүй бол
шүүхэд гомдол гаргана
Компанийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргын эрх зүйн байдал
2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан бөгөөд уг өөрчлөлтөөр компанийн
засаглалыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг Төлөөлөн удирдах зөвлөл/ТУЗ/-ийн үйл ажиллагааг сайжруулах, үүрэг оролцоог нэмэгдүүлэх
зорилгоор хараат бус гишүүн, ТУЗ-ийн дэргэдэх хороо, ТУЗ-ийн нарийн бичгийн
дарга зэрэг шинэлэг зохицуулалтыг тусгасан байна. Үүнээс ТУЗ-ийн нарийн
бичгийн дарга, түүний үүрэг хариуцлагын талаар дэлгэрүүлэн мэдээллэх
шаардлагатай гэж үзлээ.
ТУЗ-ийн нарийн бичгийн дарга:
1999 оны Компанийн тухай
хуулинд ТУЗ-ийн нарийн бичгийн чиг үүрэг, үйл ажиллагааг ерөнхий тусгасан
байсан. Тодруулбал 1999 оны компанийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.4-т
"Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь төлөөлөн удирдах
зөвлөлийн дотоод үйл ажиллагааг биечлэн хариуцаж бичиг баримтыг хөтлөх үүрэг
хүлээнэ” гэсэн ганц заалтаар тодорхойлогдож байсан.
Харин шинэчилсэн
найруулга /2011/-д ТУЗ-ийн нарийн бичгийн даргын үүрэг, оролцоог илүү
нарийвчилсан зохицуулалттай болгосон байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргыг тус
зөвлөлийн даргын санал болгосноор төлөөлөн удирдах зөвлөл томилно. Төлөөлөн
удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь компанийн засаглалын чиглэлээр
сургалтанд хамрагдаж, гэрчилгээ авсан байх бөгөөд дараах үүрэг хүлээнэ. Үүнд:
1/ хувьцаа эзэмшигчдийн хурлын болон төлөөлөн удирдах
зөвлөлийн бичиг хэргийг хариуцан хөтлөх, хувьцаа эзэмшигчид мэдээлэл хүргэх;
2/ хувьцаа эзэмшигчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн
хурлын бэлтгэлийг хангах, хурлын зар, хэлэлцэх асуудалтай холбоотой мэдээлэл
болон гарах шийдвэрийн төсөл, бусад баримт бичгийг зохих журмын дагуу бэлтгэх,
хүргэх ажлыг зохион байгуулах;
3/ хувьцаа эзэмшигчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн
хурлын тэмдэглэлийг хөтлөх, гарах шийдвэрийг зохих журмын дагуу баталгаажуулах,
хэрэгжилтэд хяналт тавих;
4/ хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл,
гүйцэтгэх захирал болон бусад оролцогч талуудын хоорондын үйл ажиллагааны
уялдааг хангах ажлыг зохион байгуулах;
5/ төлөөлөн удирдах зөвлөлийн дотоод үйл ажиллагааг
хариуцан зохицуулах.
Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь төлөөлөн удирдах
зөвлөлийн нарийн бичгийн даргын эзгүйд түүнийг орлох этгээдийг томилон
ажиллуулна.
Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д зааснаар
ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нь компаний
эрх бүхий албан тушаалтанд тооцогдоно.
Тиймээс төрийн болон нутгийн захиргааны байгууллага, цэрэг, цагдаа, шүүх,
прокурорын байгууллагад удирдах албан тушаал хашдаг болон ял шийтгэл эдэлж